2017 он
Жин 109 кг, өдөрт 1 хайрцаг тамхи татдаг байв.
2018 он
Жингээ хасахаар гүйж эхэлсэн. Өмнө нь спортоор хичээллэж байгаагүй болохоор хүнд байв. Тамхи татахаа зогсоов.
2019 он
Хоолны дэглэмд шилжсэн. Зөвхөн Өдрийн 12:00-с оройн 20:00 цагийн хооронд хоол идэж байв.
2020 он
Ковид, карантин гэд +10кг жин нэмэв.
2021 он
Анх удаа 26.2 мэйл буюу 42 км гүйж бүтэн марафонд оролцов. Үхэхээ шахсан.
2021–2022 он
Гараштаа бичил Gym тохижуулж, төмөр өргөж эхлэв.
Улмаар хоолны нарийн дэглэмд шилжсэн.
Уурагаар баялаг хүнс хэрэглэж, унтах цагаа уртасгав.
Хоолны орц энгийн.
1. Салмон загас ба тахианы цээж мах
2. Бор будаа
3. Өндөгний цагаан
4. Броколли
5. Авакадо
Өдөрт 3–4 удаа хооллож байсан ч, жин огт нэмэгдэхгүй байсаар, тогтсон. Одоо ч яаж ч идсэн жин нэмэгдэхгүй хэвийн болсон.
Сурч авсан зүйлс:
Хэрэв жин хасахыг хүсвэл.
1. Тогтмол гүйх
2. Хоолны дэглэм буюу зөвхөн 12:00–20:00 цагийн хооронд идэж, бусад үед нь фастинг хийх.
Биеэ бялдаржуулахыг хүсвэл.
1. Уургаар баялаг хүнс түлхүү хэрэглэх.
2. Тогтмол 7–8 цаг унтаж амарч байх.
3. Дасгал, хөдөлгөөнийг техникийн дагуу гүйцэтгэх. Учир нь бэртэл авах эрсдэл өндөр буюу авсан бэртэл удаан эдгэдэг.
Миний хувьд олон газар бэртэл авч байсан учир, биеийн өөрчлөлт удаан үргэлжилсэн.
Бусад нь тэгээд цаг хугацааны асуудал.
Хаясан муу зуршил:
1. Тамхийг хаясан
2. Алкохол хэрэглэх сонирхол огцом буурсан
3. Сошил ертөнцөөс гарч чадсан